2016-04-26
NBA-н бүх цаг үеийн TOP 10 сагсан бөмбөгч

NBA-н Бүх цаг үеийн TOP 10 сагсан бөмбөгч

10. Tim Duncan

Duncan бол Сан Антонио Спөрст өөрийн байр суурийг эзэлж, ноёрхолоо тогтоож чадсан үндсэн тоглогч нь юм. 1999 оноос хойш 5-н удаа NBA-н финалд шалгарч байсан бөгөөд 4-н удаад нь ялалт байгуулж аваргын бөгжийг зүүсэн. Тэрээр Спөрсийн "их гурвал"-ын хагийн том хэсэг нь бөгөөд Сан Антонио хотын хувьд эрхэм хайртай хүн нь юм. Тэр 4 удаа аваргалахдаа 2 удаа MVP, 3 удаа финалын MVP шагналыг авсан бөгөөд 14-н удаагийн бүх одод тоглогч юм.

9. Shaquille O’Neal

Shaq NBA дэхь карьерийнхаа турш 6 өөр багт тоглосон. Тэрээр NBA-д Лэйкэрсийн хамтаар 3 удаа, Майами Хитийн хамтаар 1 удаа тус тус аваргалж, том залуучуудын дунд өөрийн ноёрхолоо тогтоож нэр хүндээ олсон нэгэн билээ. Түүнчлэн 3-н удаагийн финалын MVP, 2000 оны улиралын MVP, 15-н удаагийн бүх одод тоглогч.

8. Oscar Robertson

Robertson нь Cincinnati Royals багт тоглож байсан бөгөөд түүний гол нэрийн хуудас болдог зүйл нь 1961-1962 оны улиралд 30.8 оноо, 11.4 оновчтой дамжуулалт, 12.5 самбараас бөмбөг авалт хийж triple-double дунджилсан үзүүлэлт юм. Түүнчлэн нэг удаагийн NBA-н аварга, нэг удаагийн MVP, 13-н удаагийн бүх одод тоглогч.

7. Wilt Chamberlain

Wilt нь өөрийн тоглодог орон зайдаа итгэмээргүй ноёрхолоо тогтоосон тоглогч юм. Тэр нэг тоглолтонд 100-н оноо авч байсан бөгөөд энэ үзүүлэлтээр нь хүн бүр түүний нэрийг мэддэг. Тэрээр улиралд 50,4 оноо дунджилж байсан одоо ч итгэмээргүй үзүүлэлт. Wilt нь 2 удаагийн NBA аварга, 4 удаагийн MVP, 7 удаагийн онооны аварга ба 13 удаагийн бүх одод тоглогч юм.

6. Kobe Bryant

Бид Kobe-г Лэйкэрс багт өөрийн сагсан бөмбөгийн замналаа дуусгана гэдгийг мэднэ. Тэр нэг тоглолтонд 81 оноо авч байсан төдийгүй уран гоё, үзүүштэй, дурсамжтай тоглолтыг бидэнд өгдөг. Kobe Лэйкэрсийн хамтаар NBA-д 5 удаа түрүүлээд байгаа бөгөөд улиралын 2 удаагийн онооны аварга, 2008 оны улиралын MVP, 2 удаагийн финалын MVP мөн 15 удаагийн бүх одод тоглогч билээ.

5. Larry Bird

Bird бол сагсан бөмбөгийн гайхамшигтай кареертай тоглогч бөгөөд Magic Johnson-той ширүүн өрсөлдөөнийг үзүүлж байсан тоглогч гэдгийг бид мэднэ. Тэр бол бүх цаг үеийн агуу шидэгч гэдгийг нь энд онцлох хэрэгтэй болов уу. Bird нь агуу Селтиксийн бүрэлдэхүүнд John Havlicek, Robert Parish нартай хамт тоглож байсан. Тэр 3 удаагийн NBA аварга, 3 удаагийн MVP, мөн 12 удаагийн бүх одод тоглогч.

4. Magic Johnson

Удаан хугацааны турш Лэйкэрс хотын гялалзсан од нь байсан гайхамшигтай гавъяатай хүн юм. Тэр Лэйкэрст тоглосон жилүүддээ 5 удаа аварга авсан. Magic нь холбон тоглогчийн байрлалд тоглож гайхалтай байдлаар оноо авч, дамжуулалт өгч шоудаж чаддаг байсан нэгэн. Тэр 3 удаагийн MVP, 3 удаагийн финалын MVP, 12 удаагийн бүх одод тоглогч.

3. Kareem Abdul-Jabbar

Kareem нь энэ жагсаалтанд байгаа хамгийн даруухан тоглогч. Тэр бүх цагийн оноо авалтыг тэргүүлдэг. Түүнчлэн 6 удаагийн NBA аварга, 6 удаагийн MVP, 2 удаа финалын MVP, 19 удаагийн бүх одод тоглогч.

2. Bill Russell

Russell нь бүх цаг үеийн ноёронгуу тоглогч байсан гэхэд болно. Тэр ямарч тоглогчийн давж гарахааргүй цамхагийг босгосон. 13 жил Селтикст тоглохдоо 11 удаа аварга авч тэргүүлсэн. Эхний 3т байгаа тоглогчоос тэр л үүнийг ганцаараа хийж чадсан. Тэр 5 удаагийн MVP, 5 удаагийн самбараас бөмбөг авалтын аварга, 12 удаагийн бүх одод тоглогч.

1. Michael Jordan

Одоо бичих гэж байгаа зүйлтэй маргах хэн нэгэн байхгүй байх. Michael Jordan бол сагсан бөмбөгийн түүхэнд дэх хамгийн агуу тоглогч. Jordan бол итгэмээргүй ур чадварыг эзэмшсэн төдийгүй өөрийн багийн нөхөдөө гайхалтай зөв удирдан зохион байгуулж ялалтанд хүргэдэг байсан. Тэрээр талбай дээр эцсээ хүртэл тоглож тэмцэж, хүн бүрийн зүрх сэтгэлд байр сууриа эзэлж чадсан. Тэр бол бүх цаг үеийн түүхэн дэх хүн бүрийн хүндэтгэлийг хүлээсэн хайртай тоглогч. 5 удаагийн MVP, 10 удаагийн онооны аварга, 14 удаагийн бүх одод, бүх цаг үеийн оноо авалтаар 3т эрэмбэлэгддэг. Мэдээж Чикагo хотод 6 удаа аварга авч өгсөн гайхалтай тоглогч юм.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax